Манай Улсад одоогоор нийт 12 омикрон хувилбарын вирус илрээд байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээллээ.
Бүртгэгдсэн омикрон хувилбаруудаас 10 энхийг сахиулагч, Истанбул-УБ болон Бангкок-Улаанбаатар нислэгээр ирсэн хоёр тохиолдолд илэрчээ.
Мөн тэрээр вирусний тархах хугацаа, чадварын талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Өмнө нь дельта вирусний давлагаа маш удаан хугацаанд үргэлжилсэн. Харин омикрон хувилбарын тархалт графикаар үзүүлбэл илүү шовх буюу хурдтай тархахаар байна. Зарим тохиолдолд өмнөхөөсөө 4-5 дахин хурдтай буюу огцом нэмэгдэж, мөн төдий хэмжээгээр буурах байх гэсэн таамаглалтай байна.
Халдварлуулах индексийн тухайд омикрон хувилбарын халдварлах чадвар өндөр ч хүндрэх эрсдэл бага буюу хөнгөн гэж хэлж болохоор байна” гэлээ.