Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтэйн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 10-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 9-11 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Mалчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.