Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатарыг Нийслэлийн дээд шагнал \”Хангарьд” одонгоор шагналаа. Саяхан АНУ-ын Лас Вегас хотод болсон олон улсын оюун ухааны 40 дэх удаагийн олимпод тэрээр эх орноо төлөөлөн баг тамирчидтайгаа оролцож, 15 медаль хүртэн, багаараа тэргүүн байр эзэлсэн юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй \”1991 оноос хойш эх орондоо оюун ухааны спортыг дэлгэрүүлж, хөгжүүлэх үйлсэд 25 жил хүчин зүтгэж, дэлхийд тэргүүлж байгаа Х.Хатанбаатар төлөөлөгчийн хичээл зүтгэлийг үнэлж, нийслэлийн дээд шагнал \”Хангарьд” олонгоор шагнахаар шийдвэрлэсэн” гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар баярласнаа илэрхийлээд \”Оюуны спортод оруулсан хувь нэмрийг минь үнэлж энэ хүндтэй шагналаар шагнаж байна гэж ойлгож байна. Энэ бол ганц миний хөдөлмөр биш, маш олон хүний чин сэтгэл, хичээл зүтгэлийн үр дүн юм. Ялангуяа тамирчдын маань амжилтын үндэс суурь болсон байгууллагын хамт олондоо, амжилтын эзэд тамирчиддаа, гэр бүлийнхэнд нь болон бидэнд үргэлж урам өгч байдаг монголчууддаа баярласнаа илэрхийлье” гэсэн юм. Мөн цаашид оюуны спортын тодорхой төрлүүдийг эх орондоо хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.