НӨАТ-ын буцаан олголт ирэх оны эхний улиралд багтаж таны бүртгүүлсэн дансанд орохоор болжээ.
Тодруулбал, он гарсаар эхний арван сарын байдлаар 456611 татвар төлөгч иргэнд 25.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгохоор байгаа гэдгийг Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын улсын байцаагч Э.Буд хэллээ.
Мөн тэрээр \”Татвар төлөгчид, иргэд Сангийн сайдын 333-р тушаалаар батлагдсан журмын дагуу албан татварынхаа 20 хүртэлх хувийн буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан авах боломжтой. Хуулийн хүрээнд татварын албанаас ирэх оны нэгдүгээр сарын 15-ны дотор буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг гаргаж баталгаажуулна. Жагсаалтыг ажлын ес хоногт багтаан шийдвэрлэж, Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд 45 хоногт багтаан шийдвэрлэх заалттай” гэдгийг хэлсэн юм.
Харин 456 мянган иргэнд 25.4 тэрбум төгрөгийг олгох буцаан олголтыг өгөх төсөв байгаа эсэх талаар Сангийн яамнаас \”Буцаан олголтод зориулан ирэх онд 80 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн” гэв.
zaluu.com