Ж.Эрдэнэбатын
Засгийн газар байгуулагдаад багагүй хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд сайн
муу олон л нэр алдрыг хүртэж байна. Гэхдээ яагаа ч үгүй эрт сайд нараа татуулах
асуудал яригдана гэж төсөөлж байсангүй. Үнэхээр ажиллаж чадахгүй байгаа бол цаг
алдаад юу хийх вэ. Эртхэн чөлөөлж, ажиллаж чадах хүнийг томилох нь зүйтэй биз.
Гэхдээ хэний ч
Засгийн газрын үед сайд, түшмэдийг огцруулах, татан буулгах тухай ашиг
сонирхлын зөрчилтэй яриа мэдээллүүд гарч л байдаг. Ихэнх дээ сөрөг хүчнээс ийм
мэдээлэл гарах нь бий. Тэгвэл энэ удаад
МАН-ын гишүүн хашир туршлагатай улс төрч Ө.Энхтүвшингийн амнаас \”ажиллаж
чадахгүй сайдууд зайгаа тавьж өг” гэх үг гарлаа. Түүний бухимдлыг Сангийн сайд
Б.Чойжилсүрэн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд
А.Цогцэцэг нарт хаягласан гэж эх сурвалжууд онцолж буй.
Эдийн засгийн
хүндрэлийг даван туулах, орлого олох, зайлшгүй арга хэмжээ авах гээд Засгийн
газрын хоолойнд тулсан их ажил байна. Гэвч Зам тээвэр, Эрүүл мэндийн салбарын
ажил ахиц муутайхан. Үүн дээр Сангийн яам гэгч бүтэл муутайхан байгууллага
шинээр бий болчихлоо. Бизнесийн хар ухаан ихтэй хүн удирдаж байгаа болохоор
ажлыг гялалзуулж, улс орныг гэрэлтүүлэх юм шиг л яригдаж байв. Гэвч \”гэр
эмэгтэй хүний гар дутагддаг” гэдэг шиг манай улсын сангийн салбарт мэргэжлийн
хүний мэдлэг боловсрол үнэхээр дутагдаж байна. Тиймээс л эдгээр
гурван сайдыг эхний ээлжинд огцруулж ч магадгүй болоод байна. Харин огцруулах
санал сөрөг хүчнээс бус эрх баригчдаас гарч мэдэх нь.
Үндэстэн агентлаг