Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян 7 дахь өдрөө үргэлжилж байна.
Орон нутгаас Говь-Алтай аймаг, дүүргүүдээс Сонгинохайрханы иргэд хамгийн идэвхтэй байна.
“Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян хүрээгээ тэлж, хилийн чанд дахь монгол иргэд нэгдэж буй нь сайшаалтай. Тухайлбал, АНУ, Австрали, Чех, Япон, БНСУ дахь Монгол иргэд идэвхтэй байна. Тус аянд Цагдаагийн байгууллагын 50 ажилтан, албан хаагч, “Тэмүүлэл” сургуулийн 40 сурагч, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид шинээр нэгджээ.