Өмгөөлөгч Г.Батбаярын охин Б.Ариунзаяа бусдын толгой дээр кофе асгасан хэрэг гарсан билээ. Үүнтэй холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн холбооноос дахин мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд “Ганхүүгийн Батбаярын Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголын Хуульчдын Холбооны 2019.12.16-ны өдрийн 35 тоот тогтоол, УДШ-ийн 2020.09.14-ний өдрийн 324 тоот тогтоолоор хүчингүй болгосон.
Дээрх тогтоолыг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн 2021.05.03-ны өдрийн А/52 дугаар тушаалаар Г.Батбаярын Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн байна.