Украины Запорожье атомын цахилгаан станцын нэгдүгээр реактор ОХУ-ын цэргийн дайралтад өртөөд байгааг “Associated Press” агентлаг мэдээллээ.
Атомын цахилгаан станцын ойролцоо галт зэвсэг ашиглахгүй байхыг шаардаж байгаагаа цахилгаан станцын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Европт хамгийн томд тооцогддог атомын цахилгаан станцад аюул учирвал “цөмийн аюул” гарах эрсдэлтэй гэдгийг тодотгон анхааруулжээ.
Үүнээс гадна Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг мөн ОХУ-ын цэргийнхэн Европын хамгийн том цөмийн цахилгаан станц руу гал нээж байгааг мэдэгдээд байна.
Эх сурвалж: bloombergtvmongolia