Өнгөрсөн хоногт аймгуудад бүртгэгдсэн халдварын тохиолдол нэмэгдэж, Улаанбаатар хотынхоос давлаа.
Тодруулбал, улсын хэмжээнд шинээр илэрсэн 232 халдварын 59 хувь нь буюу 137 нь орон нутагт 41 хувь нь Улаанбаатарт орон нутагт бүртгэгджээ.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр харвал Архангай, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Орхонд хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна.
Харин Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймагт өнгөрсөн хоногт PCR шинжилгээгээр нэмж халдвар батлагдаагүй байна.
Ташрамд дурдахад, Өвөрхангай аймагт халдвар нэмж илрээгүй 21 хоножээ.
Сүүлийн сар орчмын хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын давлагаа буурч, өдөрт шинээр илрэх тохиолдлын тоо багасаж байгаа юм.
Нийслэл хот болон орон нутагт бүртгэгдсэн халдварын сүүлийн 24 цагийн нөхцөл байдал: