Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 5 өдрийн турш хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар