Нийслэлийн Засаг даргын тамгын газар нийслэлийн Халамж үйлчилгээний газар, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, \”Хаппи веритас” оношилгооны төв хамтран иргэдийг элэгний В, С вирусийн шинжилгээнд хамруулахаар болжээ. Ингэхдээ нэг хорооноос 5-7 хүн буюу ойролцоогоор 1000 гаруй хүнийг хамруулах юм байна. Эмзэг бүлгийн иргэдийн элэгний хатуурлыг тодорхойлох \”Fibroscan” шинжилгээ нь энэ сарыг дуустал үргэлжилэх аж.
Өрхийн мэдээллийн нэгдсэн сангаас хийсэн судалгаагаар I-VI түвшин буюу нийгмийн эмзэг бүлэгт хамрагдсан иргэдийг сонгон, шинжилгээ хийлгэх эрх бүхий бичиг тарааж эхэлжээ. Эрх авсан иргэд энэ сарыг дуустал \”Хаппи веритас” төвд очин шинжилгээнд хамрагдах боломжтой.