Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал өнөөдөр Монгол Улсын баатар Н.Жамбаагийн нэрэмжит Онцгой байдлын газрын ажил байдалтай танилцаж нийт бие бүрэлдэхүүнтэй уулзан санал, хүсэлтийг нь сонсчээ.
Эдийн засгийн өнөөгийн хямралын үед Онцгой байдлын газрын албан хаагчид аймаг орон нутаг, дээд газраас мөнгө, төсөв нэхэж, хүлээж суулгүй өөрсдийн нөөц боломж, идэвх санаачилгаар аймгийн хэмжээнд дээгүүрт тооцогдох спорт заалыг гамшгийн үед хоргодох байр хэлбэрээр ашиглаж болох хувилбартайгаар асар богино хугацаанд барьсныг засаг дарга Г.Батжаргал ихэд сайшаалаа.
Мөн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 30 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсанаар нийт албан хаагчдын 80 орчим хувь нь орон сууцаар хангагдаж байгааг Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Мөнхбаатар аймгийн Засаг даргад танилцуулав.
Аймгийн Засаг дарга Г.Батжаргал, албан хаагчдын санал, сэтгэгдлийг нэг бүрчлэн сонсч, төсөв, санхүү хүндрэлтэй байгаа хэдий ч ирэх оны төсөвт Онцгой байдлын газарт тодорхой хэмжээний зардлыг төсөвлөнө гэдгээ онцлоод тус байгууллагын удирдлага, албан хаагчдад өөрсдийн идэвх санаачилга, боломж нөөцөө дайчлан сайн ажиллаж байгаад талархлаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.