Налайх дүүргийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын хэлтсээс хамтран өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сургалт хэлэлцүүлгийг нээж дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг уурхайн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар товч мэдээлэл хүргэж үг хэллээ. Сургалтаар:
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, ажлын байр зуучлалын тухай
-Гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, захиргааны зөрчлийн ойлголт
-Далд уурхайн аюулгүй ажиллагаа
-Бичил уурхай эрхлэлтийн улмаас эвдэрсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийх
-Бичил уурхайн эрхзүйн орчин
-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай ойлголт
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан хамгаалах хэрэгсэл зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Эх сурвалж: nad.ub.gov.mn