Нийслэл хотын албан татварын тухай хууль энэ сарын 01-ний өдрөөс буюу өчигдрөөс хүчин төгөлөр мөрдөгдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, нийслэл хотын албан татварын тухай хуулиар зөвхөн хоёр төрлийн бараа буюу архи, тамхины хэрэглээнд, дөрвөн төрлийн үйлчилгээ буюу кафе, бар, ресторан, амралтын газрын үйлчилгээнд 1%-ийн татвар ноогдуулахаар болсон. Энэхүү татварын мөнгийг нийслэлийн хотын бүтээн байгуулалт, аюулгүй байдал, дэд бүтцийн хөгжилд зарцуулахаар болсон.
Харин өнөөдөр кафе бар рестораны үйл ажиллагаа эрхлэгчийн Үндэсний холбооноос хотын татварын хувь хэмжээг тогтоосон явдал нь өрсөлдөөний тухай хуулийн 13.2.5, Үндсэн хуулийн 14.2, зөрчсөн үйл боллоо хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ. Тэд хэлэхдээ \”Тасалдсан төсвийн алдагдлыг нөхөхийн тулд татвараар дарамтлах бус харин даншиг наадам, тэмдэглэлт ой, шинэ жил, гэх мэт нүсэр зардлаа танаж байгаач” гэсэн саналыг ирүүлжээ.