Өнөөдрийн 22.00 цагаас маргааш өглөөний 06.00 цаг хүртэл Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Төмөр замын дээд сургуулийн урд талын замыг хааж, усны шугамд гарсан гэмтлийг засварлана. Нийслэлийн авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурлаар зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсны дараа ажлаа эхлэх үүрэгтэй гэж мэдэгдсэн. Хэрэв заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлөх аж. Дашрамд сонирхуулахад, Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд нөхөн сэргээлт хийсэн байгууллага өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэх юм.