Украин дахь түрэмгийллийн хариуд ОХУ-д үзүүлэх олон улсын шахалтад нэгдэхийг Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзах үеэр уриалжээ.
Улаанбаатар хотод болсон уулзалтын үеэр Х.Ёшимаса Москвагийн түрэмгийлэл олон улс хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна Ази дахь олон улсын дэг журмын үндэс суурийг ганхуулж байгаа тул дэлхийн дахины нэгдмэл байдал туйлын чухал байгааг Б.Батцэцэгт хэлсэн гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.
Б.Батцэцэгийн хувьд “Монголын байр сууринд тулгуурласан тайлбарыг өгсөн” гэж тус яам мэдээлсэн нь Улаанбаатар Оросын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авсан Өрнөдийн орнуудтай нэгдэх хүсэлгүй байгааг харуулж байгаа бололтой байна гэжээ.
Монгол Улс нь БНХАУ, ОХУ-ын дунд оршдог, Зүүн Азийн далайд гарцгүй орон бөгөөд эрчим хүчний хангамж, худалдаа, мөн цахилгаан эрчим хүчний хувьд хоёр их гүрнээс ихээхэн хамааралтай байсаар ирсэн гэдгийг Японы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.