Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Хятадын \”Ориэнтал Патрон” группийн ерөнхий захирал, \”Кэйсин энэржи” группийн ТУЗ-ийн дарга Жосеф.Н.К.Чан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа орлогч П.Баярхүү \”Өнөөдөр үзэглэж буй санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод их бүтээн байгуулалт хийгдэнэ гэдэгт найдаж байна” хэмээгээд ажлын амжилт хүсэв.
\”Ориэнтал Патрон” группийн ерөнхий захирал, \”Кэйсин энэржи” группийн ТУЗ-ийн дарга Ж.Чан \”Бид Монгол Улсад анх удаа ирж байна. Өөрөөр хэлбэл, энэ бол манай группийн та бүхэнтэй хамтран ажиллах хамгийн анхны санамж бичиг юм. Уг санамж бичиг нь цаашид гэрээ болох болтугай. Бидний ирсэн гол зорилго монголчуудад туслах. Тиймээс бидний хамтын ажиллагаа амжилттай үргэлжлэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
\”Ориэнтал Патрон” групп нь манай улсад хөрөнгө оруулалтын сан байгуулж, сангаараа дамжуулан хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгож нийслэлийн өмч бүхий төслүүдийн санхүүжилтийг хийх журмаар хамтран ажиллах зорилготой аж.
Санамж бичгийн хүрээнд эхний ээлжид эрчим хүч, бохир ус цэвэршүүлэх, ундны усны хангамж зэрэг иргэдийн ахуй амьжиргаатай холбоотой салбаруудад хөрөнгө оруулалт хийх юм байна гэж нийслэлийн Засаг даргын