Камбож улс саяхан хааны ордныхоо ойролцоогоос нэг тонн хүнд, 500 килограмм тэсрэх бодис агуулсан Америкийн том оврын тэсрэх бөмбөг илрүүлсэн тухай тус орны хэвлэл мэдээлжээ.
Зөвхөн энэ оны дөрөвдүгээр сард л гэхэд Камбожийн хилийн бүсээс Америкийн дэлбэлж амжаагүй агаарын довтолгооны тэсрэх бөмбөгийг илрүүлсэн байна. Камбожийн судлаачдын хэлэхээр Америк маягийн энх тайван, ардчилал гэдэг бол тэр чигээрээ хий хоосон, худал хуурмаг зүйлд тулгуурлаж, дэлхийн олон газарт үймээн, хүчирхийлэл дэгдээх зорилго бүхий үйлдэл байж, энэ нь улс орнуудын тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх л ганц л үр дүнд хүрэх болно гэжээ.
Тавдугаар сарын 11-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хариулахдаа, бид холбогдох мэдээллийг анхааралдаа авсан.
Вьетнамын дайны үеэр Америк Вьетнам, Лаос, Камбож зэрэг зүүн өмнөд Азийн орнуудад кластер бөмбөг, биологийн зэвсэг хэрэглэж, маш олон дайны ял гэм хийсэн байдаг. Түүнчлэн өнгөрсөн 20 жилд Америкийн арми Сири, Ирак зэрэг оронд 90 мянга гаруй удаагийн агаарын дайралт явуулж, 48 мянга гаруй эгэл иргэнийг алж хөнөөсөн. Америк олон улсын дэглэмийг эвдэж, хүчирхийллийн мөргөлдөөн үүсгэн, хүчний дипломат харилцаа хэрэгжүүлсээр байгааг түүх бүрэн гэрчилж байна.
Тус орон “ардчилал”, “хүний эрх”, “дэг журам” гэх зэргээр халхавч хийж, бүлэглэл байгуулж, сөргөлдөөн сэдсээр байгаа нь тэр чигээрээ “давхар стандарт” хэрэгжүүлж, бусдыг хохироон өөртөө ашиг олгож буй хэрэг юм. Азийн улс түмэн үнэн худлыг ялгах хурц хараа сонор, хүнд хэцүүхэн явж ирсэн үнэн түүхтэй болохоор бүс нутгаа том гүрний “шатрын хөлөг” болгохгүй нь лавтай юм гэжээ.
Синьхуа агентлагийн мэдээ