\”Зогсоол” гэдэг үг нийслэлчүүдэд эмзэг
сэдэв. Тэр тусмаа төрийн үйлчилгээ авахын хүссэн иргэдэд бүр ч хүнд асуудал
болдог. Хаа хол машинаа орхичихоод л ийш тийш гүйх нь үнэхээр төвөгтэй.
Тэгвэл нийслэлийн Хан-Уул дүүргийн
удирдлагууд иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх үе
шаттай ажлын хүрээд \”иргэдэд үйлчлэх зогсоол” шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал, Дүүргийн төр захиргааны төв байрны өмнө автомашины зогсоолыг зөвхөн
иргэдэд үйлчлэх зогсоол болгосон байна.
Өмнө нь уг зогсоолд төрийн албан хаагчид
болон хувийн автомашинууд ажлын найман цагийн туршид байрлаж, төрийн үйлчилгээ
авахаар ирсэн иргэдийн хувьд хүндрэл бэрхшээл учирдаг байлаа.
Тэгвэл иргэдэд үйлчлэх зогсоолтой болсоноор
төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэд цаг хугацаа алдахгүй, замын хөдөлгөөний
дүрэм журам зөрчиж, торгуулах, журамлуулах зэргээр хохирдог асуудлууд бүрэн
шийдвэрлэгдлээ. Энэ шийдвэрт иргэд талархалтай хандаж байна. Мөн бусад дүүргүүд
Хан-Уул дүүргээс үлгэр авч төрийн үйлчилгээг иргэддээ чирэгдэлгүй хүргэдэг
болно гэж найдаж байна.
Үндэстэн агентлаг