5-р сарын 19-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И БРИКС-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын видео хурлыг даргалж, үг хэлэв.
Ван И: Украины хямрал өнөөг хүртэл үргэлжилж байна. Хятадын тууштай байр суурь баримталсаар ирсэн, өөрөөр хэлбэл энх тайвныг эрхэмлэж, яриа хэлэлцээг дэмжсээр ирсэн. Зэвсэг нийлүүлэх нь Украинд энх тайвныг авчирч чадахгүй бөгөөд хориг арга хэмжээ авах, дарамт шахалт үзүүлэх нь Европын аюулгүй байдлын асуудлыг шийдэж чадахгүй гэжээ.
Олон улсын хамтын нийгэмлэг энх тайвны төлөө хүчээ нэгтгэх ёстой бөгөөд талууд гал дээр тос нэмэх биш харин мөргөлдөөнийг намжаах бодит арга хэмжээ авах ёстой. Орос, Украин хоёр орон хүндрэл бэрхшээлийг даван туулж, энхийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд НАТО болон ЕХ-ноос ОХУ-тай иж бүрэн яриа хэлэлцээ хийхийг уриалж байна. Хятад улс олон улсын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг зэвсэглэлд оруулж, бусад улс орнуудыг шахаж пракци үүсгэхийг эсэргүүцэж байна. Хямрал нь олон улсын худалдааны хэвийн хөгжил, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд нөлөөлж, дэлхийн хүнс, эрчим хүч, санхүүгийн аюулгүй байдалд заналхийлж байна.
Украины асуудлаар БРИКС-ийн орнууд тусгаар тогтнол, тэгш шударга байдлыг үргэлжлүүлэн баримталж, энх тайвны төлөө дуугаа нэгтгэж, хүчээ чангатгах ёстой гэжээ.