Дархан-Уул аймагт өндөр настай эмэгтэйг гэртээ ганцаараа байхад нь дээрэмдсэн хэрэг гарсныг тус аймгийн Төмөр зам дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ.
Уг хэрэг энэ сарын 4-ний 23:00 цагийн үед уг хэрэг гарсан байна. 74 настай, иргэн Х-г гэртээ ганцаараа байх үед нь 15 настай хоёр охин гэрт нь нэвтэрч, монетон бөгж, самсунг маркийн гар утас зэргийг дээрэмдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тус аймгийн Төмөр зам дахь Цагдаагийн газрын алба хаагчид уг хэргийн сэжигтнүүдийг илрүүлэн, харьяаллын дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээлэв.
Иймд бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс зэрэг биеэ хамгаалах чавдаргүй хүнийг гэртээ ганцааранг нь үлдээхдээ танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг сайтар хэлж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.