Холбооны мөрдөх товчоо /ХМТ/-ны ажилтнууд модоор бүтээл туурвидаг алдартай уран барималч Урсула фон Ридингсвардаас 750 мянган доллараар баримал худалдан авчээ. Хар салхийг дүрсэлсэн уг модон баримал долоон тонн орчим хүнд жинтэй бөгөөд түүнийг тусгай албаны 17 ажилтныг эмнэлэгт хэвтүүлчихнэ чинээ хэн ч төсөөлөөгүй хэмээн Politico-д мэдээлсэн байна.
Уг урлагийн бүтээлийг Флорида мужийн Майами дахь ХМТ-ны офисын үүдний танхимд байрлуулсан аж. Түүнийг тавьснаас хойш удалгүй тус байгууллагын 17 ажилтан эрүүл мэнд нь муудаад байгаа талаар гомдол гаргаж эхэлжээ. Тэдэнд хамрын салст бүрхэвчийн үрэвсэл гэсэн онош тавьсан байна. Зарим ажилтнууд бүр амьсгалж, юм залгихад их бэрхшээлтэй болсон гэнэ.
ХМТ-ны ажилтнуудын эрүүл мэндтэй холбоотой энэхүү асуудал тухайн баримлыг бүтээсэн модноос харшил өгсөнтэй холбоотой бололтой. Модон баримлыг хэсэг хугацаанд брезентээр хучиж байгаад дараа нь буулгасан аж. Энэ ажиллагаа тус байгууллагад 412 мянган долларын хохирол учруулсан байна.
эх сурвалж: everyday.mn