УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай
Эрдэнэтийн иргэдэд газар олгох тухай ярьж, шоудаад өнгөрсөн. Ер нь орон нутгийн
\”ногоон бүс”-д газар олгоно гэж юу байхав. Гэвч түүний хоосон аманд хууртсан
иргэд гурван өдөр гал манаж хонолоо.
Харин эрхэм шоучин \”иргэдэд
газрыг нь өг” гэж аймгийн иргэдийн хурал үймүүлснээс өөрөөр яаж ч чадсангүй \”зугтаж”
орхилоо. Үүний дараа гэр майхангаа
барьсан иргэд хэнд, хаана хандахаа мэдэхгүй хоцорсон юм. Гэхдээ
тэд зүгээр мануухай болоод үлдэхийг хүссэнгүй. Аймгийн удирдлагуудтай өөрийн
төлөөллийг уулзуулсан байна. Гэвч уулзалт тийм ч амжилттай болсонгүй. Уулзалт иргэд
аймгийн удирдлагуудаас алга дарам газар хүсч, харин аймгийн удирдлагууд \”ногоон
бүс”-д газар олгох боломжгүй гэснээр дуусч, дахин тав таван хүний
бүрэлдэхүүнтэй хоёр талын ажлын хэсэг байгуулахаар болжээ.
Тэгвэл иргэд
аймгийн ногоон бүсэд газар авахаар зүтгээд байгаад нэг шалтгаан бий. Уг нь аймгаас
тус газрыг ногоон бүс гээд тогтоочихсон. Тэгсэн мөртлөө зарим нэг компаниуд
барилга байшин барьсаар байгаа аж. Тухайлбал, \”Төгөл” гэх компани үерийн
далангаас урагш талбайд өндөр өртөг бүхий амины орон сууц барьж худалдан
борлуулсаар байгаа юм. Иргэд үүнд дургүйцэж \”иргэдэд тэгш боломж олгооч. Үерийн
далангийн бүс гээд бидэнд газар олгохгүй хэрнээ Д.Энхбат/Аймгийн Засаг даргын
орлогч/ даргын \”Төгөл” компанид газар олгосон л байна шүү дээ. Мөн
М.Манлайбаатар/Орхон аймгийн газрын албаны дарга/ энэ чинь үнэтэй газар гэж
биднийг хөөсөн. Иргэд ядуу учраас энд газар авч болохгүй. Д.Энхбат баян, эрх
мэдэлтэй учраас энд газар авч болно гэсэн үг үү” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
Яг л Зайсан толгой,
Нүхтийн аманд болж буй процесстэй адил зүйл Эрдэнэт хот болсон байгаа юм.Хуулиар тухайн орчимд газар эзэмших хориотой. Гэвч хөрөнгөтэй, эрх мэдэлтэй хүн
газар эзэмшиж, барилга байшин барихад ямар ч саад байдаггүй. Үүнд л Эрдэнэтийн
иргэд бухимдаж. Харин Л.Гүндалай иргэдийн тэрхүү бухимдлаар \”шоу” хийж, иргэд
удирдлага хоёрын хооронд маргаан үүсгэж хаяад яваад өгчихсөн байна. Тэрээр 2016
оны сонгуулиар Эрдэнэтээс нэр дэвшинэ гэдгээ зарласан. Харин түүнд
Эрдэнэтийнхний итгэлийг олж авах сэдэв хэрэгтэй. Харин иргэд газар авч
болдоггүй, эрх мэдэлтнүүд хаус барьж болдог \”ногоон бүс” гэх газар
Л.Гүндалайгийн шоу хийх том сэдэв болжээ.
Нэгэнтээ \”ногоон
бүс” гээд тогтоол гарчихсан учраас иргэд энд газар авах боломжгүй. Харин
Л.Гүндалай хаа хүртэл шоудахыг тайшгүй.
А.Аюуш