АНУ Украинд дунд зайн тусгалтай пуужин харвах систем зэрэг 700 сая ам долларын аюулгүй байдлын шинэ ээлжийн тусламж үзүүлнэ гэж 5-р сарын 31-нд Цагаан ордон хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлжээ.
Цагаан ордны нэрээ нууцалсан албаны хүний хэлснээр, АНУ-аас Украинд дунд зайн тусгалтай пуужин харвах цөөн тооны систем, нисдэг тэрэг, тактикийн хуягт машинуудыг багтаасан аюулгүй байдлын шинэ ээлжийн тусламж үзүүлнэ гэжээ.
Цагаан ордны албаны хүн хэлэхдээ, АНУ-ын энэ удаагийн тусламж үзүүлж буй “өндөр хөдөлгөөнт олон пуужингийн систем” нь 70 км-ийн дунд зайн тусгалтай пуужин, 300 км-ийн алсын зайн тусгалтай пуужин харвах боломжтой. Гэхдээ Америк зөвхөн Украинд дунд зайн тусгалтай пуужин хангах бөгөөд энэ нь Украины арми өөрийн орны байлдааны талбарт Оросын цэрэг рүү цохилт өгөх боломжийг олгох зорилготой юм. Эдгээр пуужингийн системийг Оросын нутаг руу ашиглахгүй гэдгээ Украин Америкийн талд баталсан гэжээ. Энэ нь өнгөрсөн оны 8-р сараас хойш АНУ-ын Украинд аюулгүй байдлын тусламж үзүүлж буй 11 дэх тохиолдол бөгөөд АНУ анх удаагаа Конгрессын зөвшөөрлөөр 40 орчим тэрбум ам.долларын тусламжийг Украинд олгож буй явдал юм.
орос молдав, гүржийн нутгаас тасалж авсан . 2008 онд гүржийн өмнөд осетияг булаан эзэлж автономио болгосон. молдаваас Transnistria г булаан эзэлж автономио болгосон. одоо украйнаас крымийг булааж аваад бас бүх газрыг нь авах гэж орон сууц эмнэлэг рүү пуужин харваж дэлбэлж сүйдэлсэн. оросууд эхэлж орж суурьшаад хэсэг газрыг нь авч тусгаар тогтноно гэж үймээн гаргаад арми оруулж эзэлдэг аргатай. оросуудыг оруулахгүй оршин суух виз өгч болохгүй шүү