Жил болгоны энэ үед буюу жимс самар боловсрох үеэр иргэд самранд ихээр явдаг. Ингэж явахдаа тэр бүр аюулгүй ажиллагаа сахиж чаддаггүй. Өчигдөр ууланд самар түүж байсан нэгэн иргэн золгүй байдлаар амиа алджээ. Тодруулбал: Баянзүрх
дүүргийн 11 дүгээр хороо \”Цэцээ гүн”-ий орчим 2 иргэн самар түүж байх үед нэг нь модноос унаж нас барсан байна. Хамт самар түүж байсан иргэн нь яаралтай тусламж дуудахаар Тав аймгийн Цагдаагийн хэлтэст өөрийн биеэр очиж дуудлага өгсөн байна. Харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн дуудлага өгсөн иргэнтэй хамт хэргийн газарт очиход үзэгдэх орчингүй цогцсыг олох боломжгүй байсан тул цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Баянзүрх дүүргийн ОБХ-ийн ГУА 35 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай бүлэг ‘’Их асгат’’ гэдэг газраас иргэн А /58 нас, эрэгтэй/ цогцосыг олж шүүхийн шинжилгээний албанд хүлээлгэн өгчээ. Иргэд та бүхэн ууланд самар жимс түүхээр явахдаа анхаарал болгоомжтой байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.