16-ны өдөр Луганск мужийн Северодонецк хотод ширүүн тулалдаан болсон бол, Луганскийн зэвсэгт хүчин тус хотыг бүхэлд нь хяналтдаа авахад дөхсөн тухайгаа мэдэгджээ.
Луганскийн зэвсэгт хүчин Северодонецк хот дахь Украины армийн эцсийн бэхлэлт болох “Азот” бордооны үйлдвэрт нэвтэрсэн ч Украины армийг бүхнийг тууж зайлуулж чадсангүй. Одоогоор “Азот” бордооны үйлдвэрт Украины 1000-1500 орчим цэрэг байж магадгүй бол Луганскийн зэвсэгт хүчин довтлолт хийхэд нэг их яарахгүй байх болно гэж Луганскийн зэвсэгт хүчний командлагч Пасечник орон нутгийн цагаар 16-нд ярьсан тухай ТАСС агентлаг мэдээлжээ.
Северодонецк хотын нөхцөл байдлын талаар Украины Луганск мужийн армийн захирагч Сергей Геде мөн өдөр хэлэхдээ, Оросын армийн Северодонецкт чиглэсэн довтолгоо үргэлжилсээр бөгөөд Украины цэрэг бүх хүчээ дайчлан сэргийлэлт хамгаалалт хийж байна гэв. Түүнчлэн, Украины арми Донецк мужийн Славянск, Бахмут зэрэг газарт Оросын довтолгоог амжилттай хориглосон гэж тус орны Зэвсэгт хүчний жанжин штаб 16-нд мэдэгдсэнийг төрийн мэдээлэх агентлаг нь мэдээлжээ.