Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлага харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга, удирдах албаны хүмүүстэй өнгөрсөн 7 хоногт уулзсан байна.
Энэ үеэр томуу, томуу төст өвчний хүрээнд тулгамдаж буй томоохон асуудлуудыг хэлэлцжээ. Есдүгээр сараас тавдугаар сар хүртэл томуу, томуу төст өвчний тархалт болон амьсгалын замын өвчин их байдаг.
Амьсгалын замын халдварт өвчний тархалт 7.8 хувьтай, түргэн тусламжийн дуудлагын 40 хувийг эзэлж байгаа энэ үед эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдсэн тул нийт 466 ор нэмэлтээр гаргажээ. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.
emch.mn