Манай отгон үеийн нийтийн дуучид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, хийж бүтээж буй бүхнээрээ үлгэр дуурайлал үзүүлдэг болжээ. Үүний нэг тодхон жишээ бол Говь нутгийн бүсгүй, залуу дуучин Х.Мөнгөнцэцэг өөрийн хоёр дах цомог болох \”Уулзахын хүслэн” цомгийн баярын хүрээнд Эх нялхасын Үндэсний төвийн амаржих тасгийн нэг өрөөг бүрэн засварлан, шинэчилж хүлээлгэн өгсөн байна.
Ирээдүйд өөрөө эх хүн болох цагаан сэтгэлийн үүднээс энэ ажилдаа тэрбээр өөрийн гар биеэр оролцон, бүхий л зүрх сэтгэлээ зориулсан бөгөөд жил бүр энэхүү өрөөндөө дутагдалтай зүйлсийг нь шинэчлэн, анхаарал хандуулж байх юм. Дуучин бүсгүй өөрийн шинэхэн цомгийн дээжийг шинээр төрсөн эхчүүдэд гардуулж өгсөн бөгөөд цомгийн баярын үйл ажиллагаа нь ч олны хөл ихтэй, хүлээсэн фэнүүдийнхээ халуун дулаан уур амьсгал дор маш амжилттай зохион байгуулагджээ. Түүний уран бүтээлийн болон нэг ангийн найз болох дуучин Баярын Болд мөн амаржих өрөөг засварлах ажилд гар бие оролцсон бөгөөд нэгэн үеийн уран бүтээлч нөхдөө дэмжин хамтдаа нэгэн зүгт хөдөлмөрлөн ахлаж байгаа нь бахархууштай юм.
Мөн та бүхэнд шинэхэн мэдээ дуулгахад Х.Мөнгөнцэцэг 2017 оны нэгдүгээр сард анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо сонсогч түмэндээ хүргэх бэлтгэл ажилдаа орсон байгаа гэнэ. Түүний тоглолтыг сүүлийн үед чадварлаг продюссерийн үүргийг гүйцэтгэж, нэгэн үеийн дуучидтайгаа манлайлан уран бүтээлээ туурвиж, тун ч амжилттай яваа МУСТА, дуучин Баярын Болд зохион байгуулан, продюссерлах юм.
эх сурвалж: папараци.мн