Хошин урлагт нэг хэсэг чамгүй авьяастай гэдгээ харуулж чадсан бүсгүй бол мэдээж жүжигчин Ундармаа. Тэрээр хошин урлагаасаа өрх тусгаарлан кино урлагт хүч үзээд удаж байгаа. Саяхан жүжигчин маань өөрийн цахим хуудаснаа кинондоо зориулан 7 хоногт 10 кг турж чадсан хэмээн пост бичсэн. Охид бүсгүйчүүд маань гоолиг сайхан болсон энэ нууцаасаа хуваалцахыг хүсэхэд жүжигчин маань товч бөгөөд тодорхой хариулт өгчээ. Түүний зөвлөгөө нь \”19 цагаас хойш хоол идэхгүй байх, бага багаар ус уух, цагаан будаа гурилнаас татгалзах мөн цадталаа нэг дор их идэхгүй байх\” хэмээжээ. Охидуудад маань энэ зөвлөгөө тус болж турахыг хүсэгчдэд маш том урам хайрласан байх гэдэгт итгэлтэй байна.
Б.Нараа