Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэгт АТГ, ЦЕГ, ТЕГ, БШУЯ, нийслэлийн Боловсролын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд багтаж байна. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа юм.
Дээрх ажлын хэсэг цэцэрлэг, сургуулиудад хамран сургах тойргийн бус буюу өөр харьяалалтай хүүхдийг хувийн ашиг сонирхолд үндэслэн элсүүлэн авахыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил тэгш түвшинд хүргэх зорилготой. Иймд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигатай тэмцэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахыг сануулав.