НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2022 оны 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалынхаа хүрээнд, Монгол Улсад тулгарч буй цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахын тулд 2030 он гэхэд 1 тэрбумаар тоологдох мод тарихаар зорьж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг тэрбум мод санаалчилгын хүрээнд мод тарих арга хэмжээнд оролцоно. Мөн тэрээр малчин айлд зочилж, нүүдэлчин ахуй соёлтой танилцах болно гэж НҮБ-ын ЕНБД-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.