Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат өвчтөн \”Б” 60 настай, эрэгтэй. Өвчтнөөс цуглуулсан сорьцод лабораторийн шинжилгээ хийхэд ПГУ сөрөг дүнтэй тодорхойлогдсон байна. Лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ
Газар хөдлөлт:
Нийслэлийн Налайх хотын 6 дугаар хороо (Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 70 км-ийн зайд) Гүнжийн сүм гэдэг газарт 10 дугаар сарын 03-ны өдрийн 17:30:00 цагт 3.5 магнитуд, 17:30:58 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2 удаагийн давтамжтайгаар болсон.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй байна.
Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Налайх дүүргүүдийн нурах магадлалтай 25 барилга байгууламжид үзлэг шалгалтыг зохион байгуулахад ямар нэгэн эвдрэл гэмтэл, ан цав, цууралт илрээгүй байна.
Эх сурвалж: ОБЕГ
Дэлхий дахинд
Холер, Ирак улсад:
Тус улсын хэд, хэдэн дүүрэгт холер өвчний дэгдэлт бүртгэгдэж, 10 дугаар сарын 02-ны байдлаар 827 тохиолдол бүртгэгдэж, эмчлэгдэн эдгэрсэн байна. Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: ДЭМБ