2012 оны сонгуулийн маргаан үргэлжилсээр байна. Тодруулбал, Увс аймагт
МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахууд сонгогчдод
мөнгө тараасан асуудал өнөөдөр ч маргаан дагуулсаар байгаа юм. Тэгвэл энэ
асуудлыг шийдвэрлүүлэхээр нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Энэ
дагуу Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны 2012 оны
\”УИХ-ын дүн айлтгах тухай” 136 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг энэ сарын 9-ний баасан гаригт Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр болжээ.
Амар