Хариулт:
Шарын өвөрмөц чанартан + Идэр нас + Намар+ Ковидын дараах хам шинж + Вакцин = ХАРВАЛТ
1. Шарын өвөрмөц чанартан буюу төрөлхийн шар махбод давамгай хүмүүс
2. Идэр нас – 16-70 настангуудын биед шарын билэг чанар давамгай байдаг.
3. Намар байгалиас хүний дотоод гал буюу шарын билэг чанарууд нэмэгдэж байдаг.
4. Ковидын дараах болон вакцины дараа цусны гэмтсэн халуун үүсэж байгаа буюу цус өтгөрөлийн хам шинж нийтлэг байгаа.
Энэ 4 ХАЛУУН хоорондоо нийлж цусыг урьдынхаас илүү халуун / өтгөн / болгож байгаа тул та бүхэн минь
1. БРАЙВУ 3 тан /3 үрийн тан/-Цусыг шингэлэж, цусны халууныг дарж, хорыг тайлна.
Үүнийг ууж байхад Аспирин 81, Аспирин 100 уух шаардлагагүй.
2. НОРОВ 7 тан = Мана 4 + Брайву 3 гэсэн найрлагатай тан.
Энэ нь таны дархлааны эсийг сонгомолоор нэмэгдүүлж давхар цусыг шингэлнэ. Энэ тан нь хоёрлосон үйлдэлтэй. Цусыг шингэлж дархлааг тань дэмжинэ.
Хэрэв та ковид туссан Вакцин хийлгэсэн л бол намрын турш энэ 2 тангаас аль нэгийг сонгон хүртэж өөрийгөө болон гэр бүлээ ЦУС ХАРВАЛТААС сэргийлээрэй.
Уух заавар:
60 кг хүртэл жинтэй бол та өдөрт 1тун /1гр/-г 200 гр усанд хийж буцалган ширгээж 100 гр болгоно. Шүүсийг тунгааж уугаад, шаарыг нь хаяна.
60+ кг жинтэй бол 2 тун /2гр/-г дээрхтэй адил заавраар ууна.
Зөвөлгөө:
1. Залуу насны аагандаа бардах хэрэггүй. Залуу насны ааг тань шарын хүч тул намрын улиралд та бүр илүү хичээгээрэй.
2. Залуу гэхгүй та дээрх 2 тангаас намарын турш хүртээрэй. Таныг олон өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
3. Тан уухад гам барина гэсэн нийтлэг ойлголт байдаг. Энэ 2 танг ууж байхад гам барих шаардлагагүй.
4. Энэ 2 нь эмчийн жоргүй олгогддог тул та уламжлалт эмийн сангуудын хаанаас ч авсан болно.
Эмийн сангууд:
1. Одь тан
2. Армон
3. Монг-Эм
4. Манба дацан
5. Европ эм худалдаалдаг эмийн сангуудад Норов 7 зарагдаж байгаа байх.
Танд эрүүл энхийг хүсье.
Хүндэтгэсэн УАУ-ны их эмч О.Очгэрэл