Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал есдүгээр сарын нэгэн буюу хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр төрийн албан хаагчдад хоёр цагийн чөлөө олгох тухай шийдвэр гаргажээ. Тэрээр 2-5 настай болон энэ жил нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхэдтэй төрийн албан хаагчдад өглөө, өдөр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх үеэр хоёр цагийн чөлөө олгох тухай бүх шатны төрийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.