Олны танил хүмүүс Ариун цэврийн өрөөнд юу хийдэг юм бол. Энэхүү асуулт танд хачирхалтай сонсогдож байж магад. Гэвч тэд энэхүү өрөөнд бусдын хийдгийг л хийдэг гэж та боддог уу. Тэгвэл та эндүүрч байна. Хүн бүрт хэнээс ч санаа зоволгүй, биеэ барихгүй, хамгаас эрх чөлөөтэй байдаг нэг газар байдаг даа. Тэгвэл алхам бүр нь бусдын анхаарлыг татаж байдаг олны танил хүмүүс харин ариун цэврийн өрөөнд энэхүү эрх чөлөөгөө эдэлдэг бололтой.
Мэдээж хүн бүр гэр орондоо эрх чөлөөтэй байх нь лавтай. Гэтэл \”одод”-ын хувьд олон нийтийн газрын Ариун цэврийн өрөөнд ихэвчлэн нэлээд чөлөөтэй зураг авахуулсан байх юм. Охид бол энэхүү өрөөнд өөрийгөө сонжиж, биеэ цэгнэж, будаг шунхаа сэргээдэг. Тэгвэл олны танил бүсгүйчүүд тэр ч бүү хэл, эрчүүд хүртэл ямаршуухан харагдаж байгаагаа тольдоод зогсохгүй, бяцхан зүггүйтэж, зураг хөргөө татуулаад гарч оддог байна.