Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 06. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны \”Галзууруулагч\” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 23. Ангараг гараг. Найралт эх одтой, 4 ногоон мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага
Арвидах. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.