Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Ц. Сайнбаярын тушаалаар Очирбатын Хадбаатарыг Монголын Шатрын Холбооны Дэд ерөнхийлөгчөөр томиллоo. О.Хадбаатар нь Хөвсгөл аймгийн шатрын холбооны тэргүүнээр 7 жил ажиллаж байгаа бөгөөд Монголын шатрын холбооны баруун бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллах юм.
О. Хадбаатар нь Хөвсгөл аймгийн прокурорын газар ажилладаг хурандаа, шатрын \”спортын мастер” цолтой, Хөвсгөл аймагт Дэлхийн Шатрын Холбооны \”CIS”-зөвлөлийн \”Шатрын хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа юм.
Эх сурвалж: www.tusgaar.mn