Баянзүрх дүүргийн Баруун Алтан-Өлгий гэх газарт өчигдөр /10.10/ өсвөр настны эрэгтэй онц ноцтой хүн амины хэрэг үйлдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, 17 настай М нь төрсөн эцэг Б-г хүзүүн тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон байна. Эх сурвалжийн мэдээлснээр 17 настай М хэргийг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.