Тагнуулын
Ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарт
холбогдох улсын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар сүрдүүлсэн хэргийг
өнгөрч гуравдугаар сард Улсын Дээд шүүх хэлэлцэж, давж заалдах шатны шүүхийн
шийдвэрийг хэвээр үлдээж, таван жилийн хорих ялаар шийтгэсэн юм.
Тэгвэл
өчигдөр/2015.10.5/ ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид Д.Цогтбаатарт
холбогдох дахин нэг шүүх хурал боллоо. Тодруулбал, ТЕГ-ын дарга Б.Хурцыг
гүтгэж, гүтгэлгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэх хэргийг Баянзүрх,
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж,
Д.Цогтбаатарт гурван сар нэг хоногийн баривчлах ял нэмж оноосон байна. Уг ялыг
өмнөх ялтай нь нэгтгэн таван жил хорихоор болжээ.
Амар