УИХ-ын гишүүн М.Зоригт
Зам тээврийн яаманд очсоноос хойш яамны өндөр албан тушаалтнууд түүний дуранд
өртчихгүйг ихэд хичээн ажиллах болсон. Тэрээр яамны зоогийн газраас эхлээд
ариун цэврийн өрөө, хурган дарга нарын эрх ямба гээд л бүгдийг нь зургаар
баримтжуулж, олон нийтэд мэдээлсээр байгаа юм. Түүний ажил олон нийтэд хэт
нээлттэй учраас шүүмжлэх нь ч бий, дэмжих нь бий.
Тэгвэл тэрээр
өчигдөр \”ажлын цаг дуусахаас өмнө Новосибирскт МИАТ-ийн онгоцыг гурван цаг
саатуулсан эрхтэн, дархтанг мэдэгдэнэ” хэмээн жиргээд байсан юм. Тэрхүү амандаа
ч хүрч МИАТ-ийн онгоцыг саатуулдаг эрх мэдэлтэнг зарлалаа. Тус эрх мэдэлтэн нь \”Мишээл”
группийн захирал НИТХ-ийн төлөөлөгч Б.Энх-Амгалан байж таарав.
Энэ тухай М.Зоригт сайд
\”ИХТ Б.Энх-Амгалан ажилтнуудтайгаа Новосибирскт буухын тулд онгоцыг 3 цаг
саатуулжээ” хэмээн жиргэсэн байна. Харин түүний жиргээний дараа ЗТЯ-ны
мэргэжилтэн \”Зиак. МИАТ-ийн
онгоцыг Новосибирскт 3 цаг саатуулсан хэргийн эзэн нь \”Мишээл\”
группийн захирал, иргэдийн хурлын төлөөлөгч Энх-Амгалан юм байна. Энэ захирал
ажилтнуудтайгаа Ново-д буухын тулд ийм бүдүүн зүрх гаргаж. Онгоцонд явсан
зорчигчдын хохирлыг тооцоолох болон бас бус шалгах ажлууд гарсан. Маргааш
ИНЕГ-аас эцсийн байдлаар мэдээлэл авна аа” хэмээн мэдээлжээ.
Амар