- Өнгөрөгч шөнө Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс Н\\нийт 2394 мэдээлэл алгагдсанаас,гэмт хэргийн 57, зөрчлийн 1372, согтуугийн 540, зам тээврийн ослын 371, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 54-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох цагдаагийн нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 12-р хорооны иргэн 30 настай эрэгтэй У согтуурсан үедээ найзтайгаа барилдаж байгаад толгойгоороо унаж гэмтжээ. Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөн хөдөө орон нутагт 25 настай эрэгтэй галт тэргэнд мөргүүлж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Ширээговь сумын 2-р багийн нутаг Төмөр замын 21-р зөрлөгт галт тэрэгний холбогч, найруулагч ажилтай Сүмбэр сумын харьяат иргэн Б сэлгээ хийж байгаад галт тэргэнд мөргүүлж нас баржээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.