Харьяаллын бус 1000 орчим хүүхдийг оршин сууж байгаа газрынх нь сургуульд хамруулжээ.
Боловсрол шинжлэх ухааны яам 2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн хамран сургах тойргийг зарлаж элсэлт бүртгэлийг явуулсан. Энэ нь олон шүүмжлэлийг дагуулсан ч иргэдийн хэнэггүй байдал, хаягийн нэгдсэн мэдээлэлгүй байдал гээд олон дутагдлыг арилгахад дөхөм болсон. Энэ нь 2022-2023 оны хичээлийн жилийн онцлог байлаа гэж Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хэлж байна.
Цаашид сургуулийн элсэлтийн бүртгэлийг иргэний бүртгэл мэдээлэлтэй холбож алдаа дутагдлыг үе шаттайгаар арилгана гэж тэрбээр онцоллоо.