“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат 1072 хувьцааны ногдол ашгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 18,4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн 2,5 сая иргэн эзэмшдэг. 2019 оны ашгаас 2020 онд ногдол ашиг тараахдаа нэг иргэнд 96000 төгрөг тараасан байдаг. 2022 оны жилийн эцсийн тайлангаар 1,3 их наядын ашигтай ажилласан. 2020 оны жишгээр иргэддээ ногдол ашиг тараавал нэг иргэнд 100 мянган төгрөг оногдоно.
Нөгөө талдаа нүүрс угаах үйлдвэр гэх зэрэг төслүүдийг дуусгах шаардлагатай байна. Ногдол ашиг тараах уу, Угаах үйлдвэрээ дуусгаж илүү үр өгөөж хувьцаа эзэмшигчдэдээ хүртээх үү гэдэг сонголтод тулгарч байна. Энэ асуудлыг ТУЗ болон хувьцаа эзэмшигч нарт танилцуулна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид дөрөвдүгээр сарын 28-нд хуралдаж, 2.5 сая иргэнд ногдол ашиг тараах эсэхийг шийднэ гэлээ.