Өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн төвийн хэсгийн замын хөдөлгөөнүүдэд хязгаарлалт хийж, автомашингүй өдрийг зохион байгуулсан билээ.
Автомашингүй өдрийг жил бүр тогтмол зохион байгуулснаар Азидаа автомашингүй өдрийг тогтмол тэмдэглэн өнгөрүүлдэг таван улсын нэгээр бүртгэгджээ. Энэ өдөр олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан юм.
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, мөн хагас, бүтэн марафонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн төрлийг нэмснээрээ онцлогтой. Тус өдөрлөгт 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 30 орны 20 мянга гаруй хүн оролцов.