Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвөөс гурван километрийн зайд дөрвөн жилийн өмнө баригдаж эхэлсэн 1,300 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор хэзээ ашиглалтад орох талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы хуралдааны танхимд мэдээлэл өгөв.
Тэрбээр “Азийн Хөгжлийн Банкны нэмэлт санхүүжилтээс боловсролын салбарт 10 сая ам.доллар хуваарилагдана. Гурван ээлжид орох эрсдэлтэй 17 сургууль нийслэлийн хэмжээнд бий. 9 дүгээр сарын 1-нээс өмнө үүнд бодлогын арга хэмжээ авна. Цаашид нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байх зохицуулалт хийнэ.
Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвөөс гурван километрийн зайд баригдаж байгаа сургуулийг энэ оны 10 дугаар сарын 1-н гэхэд ашиглалтад оруулна. Дэд бүтцийн асуудалтай холбоотой маргаан шийдэгдсэн” гэв.