Өмнөговь аймгийн нийт нутгаар ойрын өдрүүдэд +39 +40 хэм хүрч, хэт хална гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Иймд хэт хаталтаас үүдэлтэйгээр нийтийн тээврийн цахилгаан автобуснуудын батарейд доголдол үүсэх магадлалтай тул 6 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Өмнөговь аймагт шугамын автобуснууд хоорондоо нэг цагийн зайтайгаар иргэдэд үйлчлэхээр болжээ.
Иймээс иргэдийг ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч даралт ихтэй, өндөр настан, бага насны хүүхэд, зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй иргэд хэт халалтын үед аль болох гадуур гарахгүй байж наршихаас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулсан байна.