Силикон хөх хагарсан тохиолдол байдаг ч, хөхүүл эхийн хөхний сүүтэй холилдон нярай уусан тохиолдол гарсан байна. БНСУ-н SBS телевизийн мэдээлснээр өнгөрсөн хавар амаржсан нэгэн эмэгтэй хүүхдээ хөхүүлж байгаад сонин зүйл ажиглажээ. Гайхсан эх хөхөө сааж үзэхэд тос шиг тунгалаг, нялцгай шингэн зүйл сүүнд нь холилдон хөхнөөс нь гарч байжээ. Эмнэлэгт хандан үзүүлтэл санаанд оромгүй хариу сонссон байна.
Тэрээр 5 жилийн өмнө хөх томруулах мэс засалд орсон бөгөөд түүний хөхөнд шахсан силикон нь задран хагарч, хөхний сүүтэй холилдсон байжээ. Хамгийн харамсалтай нь силикон хэзээ хагарч, хүүхэд хэзээнээс эхлэн силиконтой сүү уусан, хэр ихийг уусан эсэхийг мэдэхгүй байгаа юм байна. Одоогоор хүүхдийн бие зүгээр байгаа хэдий ч, үрийнхээ өмнө алдаа гаргасан эх хүн, ээжийн сэтгэл яаж тайван байх билээ.
Эх хэлэхдээ \”Хүүхдийнхээ баасыг хараад гайхаж байсан. Нэг тийм зунгааралдсан нялцгай зүйл гарч байсан ч… Хүүхдийн даавуунд тогтсон толбыг лакс зэрэг угаалгын нунтгаар угаасан ч арилахгүй байсан\” гэжээ.
Сүүлийн 4 жилийн дотор хөх томруулах хагалгаанаас үүдсэн 3600 гаруй гомдол гарсан бөгөөд үүнээс силикон хагарсан тохиолдол 66%-г эзлээд байгаа юм байна. Гэхдээ хагарсан силикон ингэж хөхний сүүтэй холилдсон ноцтой тохиолдол анх удаа юм.