Үерийн ус зайлуулах байгууламжийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нэмэлт тайлбар өгөв.
Энэ тухай “Өмнө нь мастер төлөвлөгөөгүй байсан юм билээ. Тийм учраас БХБЯ-наас мастер төлөвлөгөөг нь захиалж хийлгээд сая сайдын зөвлөлийн хурлаар баталсан. Мөн нийслэлийн ИТХ-аар хүлээн зөвшөөрсөн учраас нийслэлээс хэрэгжүүлж явна.
Хаана ямар ус зайлуулах хоолой байх, үерийн ямар далангууд байх, усан сангуудыг хэрхэн байгуулах талаар үе шаттай ажлыг шийдэх байх.
Бороо их орохоор гудамжинд ус туучаад явдаг асуудал бий. Энэ асуудлыг анхнаасаа төлөвлөж хийх ёстой байсан. ЗХУ-ын үед хийгдсэн хот төлөвлөлтөөр замбараагүй газар олголт хийгдэж явсан байгаа юм.
Ус зайлуулах хоолой, усны хамгаалалтын байгууламжуудыг зүгээр л мартаад, орхиод хийсэн юм билээ. Иймээс бид сая мастер төлөвлөгөө гаргасан. Гэхдээ хоёр их наяд бол их мөнгө. Үүнийг үе шаттайгаар нийслэлийн ЗДТГ-аас төсөвтөө тусгаад шийдвэрлэх хэрэгтэй” гэж ярилаа.