СХД-ийн Засаг дарга М.Чинболд дүүргийнхээ 1000 орчим ахмадыг олон улсын ахмадын баярыг тохиолдуулан хүлээн авч уулзан гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Мөн дээрх хороодын 4000-н ахмадад даралтны эмийг өрхийн эмчийн жороор эмийн сангаар дамжуулан 1 сарын уух тунг 2015-10-15-ныг хүртэл үнэгүй олгох ажлыг Дүүргийн ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлээд байна. Дүүргийн ахмад настнууд Засаг дарга болон дүүргийн удирдлагууд нь хүлээж асанд талархаж байгаагаа илэрхийлжээ.
Ахмадуудын маань буян заяа нь дэлгэрч, эрүүл, урт наслахын ерөөл дэвшүүлье.